АВТОДЭР БУЦААЛТ БА БАТАЛГААНЫ НӨХЦӨЛ
1. 48 ЦАГИЙН ДОТОР БУЦААХ

АВТОДЭР-ийг суурилуулснаас хойш 48 цагийн дотор хэрэглэгч өөрийн хүсэлтээр буцаах боломжтой.

  • Буцаалт хийхэд суурилуулалтын ажлын хөлс суутгахгүй.

  • Буцаалтыг манай гараж дээр биечлэн ирж хийлгэнэ.

  • Бүтээгдэхүүнийг шалгаж хүлээн авсны дараа буцаалт хийгдэнэ.


2. ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН 1 ЖИЛИЙН БАТАЛГАА

АВТОДЭР нь үйлдвэрлэгчийн 1 жилийн баталгаатай.

Баталгааны хугацаанд үйлдвэрийн дефект илэрсэн тохиолдолд баталгааны үйлчилгээ үзүүлнэ.

Баталгаанд хамаарах гэмтэл

Дараах тохиолдлыг үйлдвэрийн дефект гэж үзнэ.

  • АВТОДЭР тасарсан

  • урагдсан

  • хэлбэрээ алдаж гажсан

  • хайлсан

  • материалын үйлдвэрийн гэмтэл


3. ҮЙЛДВЭРИЙН ДЕФЕКТИЙН ҮЕД ХИЙХ ШИЙДВЭР
3.1 СОЛИХ

Гэмтсэн АВТОДЭР-ийг шинээр сольж өгнө.

Суурилуулалтын хөлс:

  • 4ш АВТОДЭР — 50,000₮

  • 2ш АВТОДЭР — 25,000₮

  • 1ш АВТОДЭР — 15,000₮

3.2 БУЦААЛТ

Хэрэв хэрэглэгч буцаахаар шийдвэл дараах суурилуулалтын хөлс суутгана.

  • 4ш АВТОДЭР — 50,000₮

  • 2ш АВТОДЭР — 25,000₮


4. ХЭРЭГЛЭГЧ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР БУЦААХ
(48 ЦАГААС ХОЙШ)

АВТОДЭР-ийг суурилуулснаас хойш 48 цаг өнгөрсний дараа хэрэглэгч өөрийн хүсэлтээр буцаах бол:

  • Буцаалтыг анхны худалдан авалтын үнийн дүнгийн 50%-иар тооцож хийнэ.

  • Буцаалт хийхдээ баталгааны хуудас заавал авчирна.

Баталгааны хуудас байхгүй бол

50,000₮ суутгана.

Буцаалт хийх журам
  • Хэрэглэгч манай гараж дээр биечлэн ирж буцаалт хийнэ.

  • АВТОДЭР-ийг нэг бүрчлэн шалгаж хүлээн авна.


5. БУЦААЛТ ХИЙХЭЭС ТАТГАЛЗАХ НӨХЦӨЛ
Дараах тохиолдолд АВТОДЭР-ийг буцаан авах боломжгүй.
  • механик гэмтэлтэй (зүсэгдсэн, цоорсон, хүчтэй дарагдсан гэх мэт)

  • АВТОДЭР-ийг анх суурилуулсан машинаас өөр машинд дамжуулан суурилуулсан

  • Машинд өөр стандартын амортизатор, пүрш сольсноос болж размер зөрсөн

  • Машинд анх байгаагүй тоноглол нэмсэнээс (өндөрлөгөө, нэмэлт тоноглол гэх мэт) болж размер зөрсөн

  • АВТОДЭР-д зориулалтын бус бэхэлгээ хийсэн

  • Хэрэглэгч өөрөө салгаж буцаан суурилуулахдаа буруу хийсэн

  • Бүтээгдэхүүнийг гуравдагч этгээдээр салгаж, засварласан, өөрчилсөн

  • АВТОДЭР суурилуулсны дараа автомашины түдгэлзүүлэлтийн системд өөрчлөлт хийснээс
    ажиллах нөхцөл өөрчлөгдсөн, размер зөрсөн

  • баталгааны хуудас байхгүй


6. БАТАЛГААНД ХАМААРАХГҮЙ НӨХЦӨЛ
Дараах тохиолдолд АВТОДЭР-ийн баталгаанд хамаарахгүй.
  • авто осол

  • замын хүчтэй цохилт

  • хэт ачаалал

  • механик гэмтэл

  • хэрэглэгч өөрөө буруу суурилуулсан

  • АВТОДЭР-ийг анх суурилуулсан машинаас өөр машинд дамжуулан суурилуулсан

  • Машинд өөр стандартын амортизатор, пүрш сольсноос болж размер зөрсөн

  • АВТОДЭР-д зориулалтын бус бэхэлгээ хийсэн

  • Машинд анх байгаагүй тоноглол нэмсэнээс (өндөрлөгөө, нэмэлт тоноглол гэх мэт) болж размер зөрсөн

  • Хэрэглэгч өөрөө салгаж буцаан суурилуулахдаа буруу хийсэн

  • Бүтээгдэхүүнийг гуравдагч этгээдээр салгаж, засварласан, өөрчилсөн

  • АВТОДЭР суурилуулсны дараа автомашины түдгэлзүүлэлтийн системд (пүрш, амортизатор, өндөрлөгөө, нэмэлт тоноглол гэх мэт) өөрчлөлт хийснээс
    АВТОДЭР-ийн ажиллах нөхцөл өөрчлөгдөх, размер зөрөх, эсвэл гэмтэл үүссэн

  • Ашиглалтын явцад гадны нөлөөллөөс үүссэн механик гэмтэл (зүсэлт, цохилт, даралт, шахалт зэрэг)


7. УРАМШУУЛАЛТТАЙ ХУДАЛДААНЫ БУЦААЛТ
АВТОДЭР-ийг бэлэгтэй урамшуулалт худалдааны үеэр худалдан авсан бол:
  • Буцаалт хийхдээ бэлэгний үнийг 100% суутгана.

  • Бэлгийг хэрэглэгч өөртөө үлдээнэ.

  • АВТОДЭР-ийг бэлгээс үл хамааран анх худалдан авсан үнийн дүнгийн 50%-иар тооцож буцаалт хийнэ.


8. МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ХУГАЦАА

Буцаалтын мөнгийг буцаалт баталгаажсанаас хойш ажлын 10 хоногийн дотор шилжүүлнэ.


9. ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ

АВТОДЭР-ийг буцаах, солих, баталгаанд хамруулах эсэх эцсийн шийдвэрийг АВТОДЭР-ийн техникийн үзлэгийн дүгнэлтээр гаргана.


10. НЭМЭЛТ НӨХЦӨЛ
  • Баталгааны үйлчилгээ болон буцаалтыг бүтээгдэхүүнийг биечлэн шалгасны дараа шийдвэрлэнэ.

  • АВТОДЭР нь автомашины амортизатор, пүршний ажиллагааг дэмжих нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд ашиглалтын үр дүн нь автомашины техникийн байдал, элэгдэл, ачаалал болон жолоодлогын нөхцлөөс хамаарч өөр өөр байж болно.

  • Хэрэглэгчийн субъектив мэдрэмж, хүлээлтэд хүрээгүй гэх шалтгаан нь буцаалт болон баталгаанд хамаарахгүй.

  • АВТОДЭР суурилуулсны дараа автомашинд үүссэн бусад техникийн асуудалд АВТОДЭР хариуцлага хүлээхгүй.

  • Энэхүү нөхцөлд тусгагдаагүй асуудлыг АВТОДЭР-ийн үйлчилгээний журмын дагуу шийдвэрлэнэ.

Shopping cart

0
image/svg+xml

No products in the cart.

Continue Shopping