Моторын тосыг заавал солих ёстой юу?

АСУУЛТ: Тосолгооны систем гэж яг юуг хэлээд байна вэ?

ТОЖОО: Бид буузаа жигнэхдээ наалдуулахгүйн тулд жигнүүрээ тосолдог тийм үү. Гэтэл автомашины мотор гэдэг тэр чигтэй металл төмөрнүүд хоорондоо шүргэлцэж хавиралдаж байдаг юм. Моторын дотор эд ангийн гадаргууг тасралтгүй тослох болон халалтыг шингээх зорилготой явагддаг үйл явцыг тосолгооны систем гэж байгаа юм.

АСУУЛТ: Ямар зарчмаар ажилладаг вэ?

ТОЖОО: Тос агуулах сав буюу бид кастер гэдэг тэндээс тосны насос тосыг сорж суваг болон гуурсаар дамжуулан тос шаардлагатай хэсгүүд рүү шахдаг. Шахагдсан тос буцахдаа радиотороо дамжин хөрж кастерт дахин ирдэг. Энэ явцад тосыг шүүж байдаг шүүрийг бид тос солих болгондоо сольдог шүү дээ.

Би машиныхаа тосыг жилдээ 2 удаа солиулчихдаг. Гэхдээ яагаад заавал солиулах ёстойг сайн мэддэггүй юм. Энэ талаар хэлж өгвөл:

ТОЖОО: Тэгэлгүй яахав. Энгийн минерал тос 5-6000км, Хагас синтетик тос 8-10,000км, бүтэн синтетик тос 10-15,000км явахад тослох чанараа алдаж эхэлдэг. Мөн манай орны цаг уурын нөхцөлөөс шалтгаалан 2 ба түүнээс дээш удаа тосоо солиулах шаардлагатай болдог юм.

Share the Post:

Таны сагс

0
image/svg+xml

No products in the cart.

Бараа үзэх