АВТОДЭРИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Уретан АВТОДЭР-ийг хэрэглэснээр таны машинд болон жолоодлогын чанарт бий болох үр нөлөө

Бусаны Үндэсний Их Сургуулийн хийсэн тээврийн хэрэгслийн жолоодлогын шалгалтын тайлан

Бусаны Үндэсний Их Сургуулийн механик инженерийн лаборатори нь тээврийн хэрэгслийн жолоодлогын туршил хийж, шалгажээ. Туршилтыг тээврийн хэрэгсэлд суурилуулсан чичиргээ мэдрэгч, инерци мэдрэгч, дугуйны хүч мэдрэгчээр хийсэн бөгөөд туршилтын үр дүнг бодит цагийн хяналтын системээр хэмжсэн болно.

20 км/цаг хурдтай жолоодлогын туршилт – их биеийн чичиргээний харьцуулалт

Энэ графикт автомашиныг 20 км/цагийн хурдтай жолоодох үеийн чичирхийллийн хугацааг харуулж байна. Графикаас харахад тээврийн хэрэгсэлд Автодэрийг суурилуулсны дараа машины их биеийн чичиргээ эрс багасаж байна.

40 км/цаг хурдтай жолоодлогын туршилт – их биеийн чичиргээний харьцуулалт

Энэ графикт автомашиныг 40 км/цагийн хурдтай жолоодох үеийн чичирхийллийн хугацааг харуулж байна. Эндээс харахад Автодэртэй машины хурд нэмэгдэх тусам чичиргээ багасаж байна.

Слалом буюу туг сүлжих жолоодлогын туршилт – хэвтээ хүчний харьцуулалт

Арын дугуйнд суурилуулсан мэдрэгчээр хэмжсэн хэвтээ хүчийг харьцуулж үзэхэд Автодэр суурилуулсан тээврийн хэрэгслээр слалом (зигзаг буюу туг сүлжих) жолоодлого хийх үед их биеийн хазайлт эрс багассан тул хэвтээ хүч хамаагүй бага хэмжигдсэн болохыг харуулж байна.

Слалом буюу туг сүлжих жолоодлогын туршилт – их биеийн хазайлтын харьцуулалт

Графикаас харахад Автодэр суурилуулсан тээврийн хэрэгслээр слалом (зигзаг буюу туг сүлжих) жолоодлого хийх үед их биеийн хазайлтын харьцаа (өнцгийн хурд) мэдэгдэхүйц буурсныг харуулж байна.

Эгнээ шилжилтийн туршилт – хэвтээ хүчний харьцуулалт

Арын дугуйн дээр суурилуулсан мэдрэгчээр хэмжсэн хэвтээ хүчийг харьцуулж үзэхэд Автодэр суурилуулсны дараа эгнээ шилжих үед тээврийн хэрэгслийн их бие бага хазайсан учир хэвтээ хүчний хэмжээ хамаагүй бага байгааг харуулж байна.

Эгнээ шилжилтийн туршилт – их биеийн хазайлтын харьцуулалт

Графикаас харахад тээврийн хэрэгсэлд Автодэр суурилуулсны дараа эгнээ шилжих үеийн их биеийн хазайлтын харьцаа мэдэгдэхүйц буурсан байна.

Огцом зогсолтын туршилт – чиглэлийн хүчний харьцуулалт

Дугуй дээр суурилуулсан мэдрэгчээр хэмжсэн чиглэлийн хүчийг харьцуулж үзэхэд тээврийн хэрэгсэлд Автодэр суулгасны дараа чиглэлийн хүч бага зэрэг буурсан байна.

Огцом зогсолтын туршилт – их биеийн хазайлтын харьцуулалт

Графикаас харахад огцом зогсох үед Автодэрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийн их биеийн хазайлтын түвшин мэдэгдэхүйц буурсан байна.

АВТОДЭР БҮХ БРЭНДИЙН МАШИНД ТААРНА

Таны сагс

0
image/svg+xml

No products in the cart.

Бараа үзэх

БҮРТГҮҮЛЭЭД 10'000₮

Та манай системд бүртгүүлээд хямдрал урамшууллын мэдээллийг цаг алдалгүй хүлээж аваарай.