АВТОДЭРИЙН ДАВУУ ТАЛУУД

Уретан АВТОДЭР-ийг хэрэглэснээр таны машинд болон жолоодлогын чанарт бий болох үр нөлөө

  • Тав тухтай зөөлөн явдал

    Бартаат зам дээрх донсолгоо, савлагааг бууруулж, бага ядарч, илүү тав тухтай зорчих үр нөлөөг Автодэр эрс нэмэгдүүлнэ.

  • Өндөр нэмэгдэнэ

    Пүрш хоорондын зайг тодорхой түвшинд ихэсгэж машины өндөр 1~2.5 см нэмэгдэж өндөрсөнө.

  • Хазайлтыг багасгана

    Хурдтай эргэлт болон огцом зогсох үеийн хазайлт, савлалтыг багасгана.

  • Амортизатор хамгаална

    Амортизатор, бусад тулгуур эд ангийн ашиглалтын хугацааг 2 дахин уртасгана.

  • Тоормосны зам багасна

    Автомашины савлалт багассанаар тоормосны зам богиносох буюу тоормослож эхэлснээс бүрэн зогсох хүртэл зам багасна.

  • Илүү сайн жолоодлого

    Автодэр танд илүү жигд, тогтвортой жолоодох боломжийг олгох бөгөөд ингэснээр таны жолоодох туршлага сайжирна.

  • Огцом эргэлт дээрх хазайлтыг багасгана

    Хурц эргэлт дээр Автодэр нь автомашиныг хажуу тийш хазайлгах хүчийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл, огцом эргэлтэнд төвөөс зугатах хүч их хэмжээгээр үүсэж, машины хүндийн төв эргэлтийн эсрэг буюу хөндлөн чиглэлд шилжсэнээр машин хазайх, улмаар онхолдох, шарвах нөхцөл үүсдэг. Автодэр энэ хүчийг бууруулж, тогтвортой байдлыг хангаснаар тав тухтай жолоодох нөхцлийг бүрдүүлнэ.

  • Овон товонтой зам дээрх донсолгоо, чичиргээг бууруулна

    Автодэр нь хотын зам дээрх нүх ховил, хурд сааруулагч болон бартаат замын донсолгоо, чичиргээг шингээж, илүү зөөлөн тогтвортой жолоодох боломжийг танд олгоно. Автодэрийн цохилтын хүчийг шингээх энэхүү шинж чанар нь амортизаторын ачааллыг эрс бууруулна. Ингэснээр амортизатор болон бусад тулгуур эд ангийн ашиглалтын хугацаанд эерэг нөлөөтэй.

  • Өндөр хурдтай жолоодох үеийн чичиргээг багасгана

    Автодэр нь хөдөлгүүр болон замаас гарах чичиргээг багасгаж, илүү зөөлөн, тав тухтай жолоодох боломжийг бүрдүүлнэ. Шулуун замд өндөр хурдтай явах үед замын гадаргуугийн үрэлт, хөдөлгүүрийн хүчтэй ажиллагаанаас болж дугуйнд маш их чичиргээ үүсэж, улмаар машин дотор шуугиан, чичиргээ нэмэгдэж тав тух алдагддаг. Автодэр тогтворжуулагч дэр нь энэ төрлийн чичиргээг багасгахаас гадна машины явах ангийн хэвийн ажиллагааг дэмжсэнээр тогтвортой, жигд жолоодох боломжийг олгодог.

  • Бартаат замд жолоодох үеийн стресс, ядаргааг бууруулна

    Автодэртэй бартаат замд гарсан эхний мөчөөс эхлэн та цоо шинэ мэдрэмжийг авах болно. Бартаат зам дээрх донсолгоо, савлагааг бууруулж, бага ядарч, илүү тав тухтай зорчих үр нөлөөг автобафер эрс нэмэгдүүлдэг. Автодэр зөвхөн амортизатор бус пүршний цохилтыг тэсвэрлэх чадварыг сайжруулдаг. Ингэснээр жолооны хүрдийг залахад илүү хялбар болно. Нэмж хэлэхэд автобафер нь олон цагийн турш аялах үед жолооч, зорчигчийн тав тухыг хангахаас гадна, таны автомашины “эрүүл мэндэд” ч эерэгээр нөлөөлдөг бүтээгдэхүүн билээ.

АВТОДЭРИЙН ҮЛ ДАВТАГДАХ ЧАНАР

Уретанаар хийсэн Автодэр болон 20 жилийн турш хуримтлагдсан ноу-хау нь автомашины савлалт, их биеийн хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай хамгийн зохист найрлагын үр дүн юм.

Шинэ технологи

Зөвхөн Автодэр тогтворжуулагч дэрэнд байдаг шинэ технологи нь түүний гадаргуу дээрх 8 эсвэл 9 ширхэг өндөг хэлбэрийн нүх нь амортизатор, пүрш дээр ирэх хүчийг шингээж, сарниулах чадвар юм. Энэ технологийн тусламжтайгаар Автодэр танд төсөөлснөөс илүү үр дүнг авчрах болно. Өөр ижил төстэй бүтээгдэхүүний хувьд харагдах байдлаараа ижил байж болох ч цохилтын хүчийг шингээх шинж чанар байдаггүй.

Шинэ материал

Автодэрийг үйлдвэрлэхэд цэвэр, тунгалаг уретан ашигладаг. TTC компани нь уретаныг автомашин үйлдвэрлэлийн зах зээл дээр тусгай нөхцөлтэй гэрээний дагуу ашигладаг бөгөөд энэ нь өмнөх үеийн Пауэрбафертай харьцуулахад илүү сайн гүйцэтгэлтэй, бат бөх чанартай материал юм. Ийнхүү супер шинж чанартай материал, патентлагдсан өвөрмөц дизайнтай хосолсноор амортизатор, пүрш дээр ирэх аливаа ачаалалд бэлэн байх боломжийг танд олгоно.

Очир алмааз мэт үнэ цэн

Автодэрийн илтэд мэдэгдэх эерэг үл нөлөө нь “тунгалаг” бөгөөд урт хугацаанд үнэ цэнээ хадгалах шинж чанарыг очир алмаазтай зүйрлүүлж болохуйц. Очир алмааз мэт “тунгалаг”, олон жил үнэ цэнээ алдахгүй ажиллах чадвар нь танд тааламжтай, тав тухтай жолоодох боломжийг урт хугацаанд олгох болно.

20 жилийн туршлага, ноу-хау

TTC компани нь 20 жилийн турш тогтворжуулагч дэр үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулж ирсэн. 20 жил хуримтлуулсан ноу-хау, дэвшилтэт технологийн үр дүнд Автодэрийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн билээ. Автодэр нь аюулгүй, тав тухтай жолоодлого хийх боломж олгохоос гадна автомашины амортизатор, явах эд ангийг хамгаалах болно.

Таны сагс

0
image/svg+xml

No products in the cart.

Бараа үзэх

БҮРТГҮҮЛЭЭД 10'000₮

Та манай системд бүртгүүлээд хямдрал урамшууллын мэдээллийг цаг алдалгүй хүлээж аваарай.