АВТОДЭР сэтгэл ханамж, үйлдвэрлэгчийн баталгаат хугацааны нөхцөл


  • АВТОДЭР бүтээгдэхүүн нь суурилуулсны дараа хэрэглэгч бодитоор мэдэрч шалгах боломжтой байх үүднээс 48 цагийн сэтгэл ханамжийн баталгааг олгодог.
  • АВТОДЭР бүтээгдэхүүний чанартай холбоотой тодорхой гэмтэл, асуудалд 1 жилийн үйлдвэрлэгчийн баталгаа үйлчилнэ.
  • Буцаах, сольж өгөх, баталгаанд хамруулах эсэх эцсийн шийдвэрийг АВТОДЭР-ийн техникийн үзлэгийн дүгнэлтээр гаргана.
  • АВТОДЭР нь автомашины амортизатор, пүршний ажиллагааг дэмжих нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд ашиглалтын үр дүн нь тухайн автомашины техникийн байдал, элэгдэл, ачаалал, жолоодлогын нөхцөлөөс хамаарч өөр өөр байж болно.
  • АВТОДЭР суурилуулсны дараа автомашинд үүссэн бусад техникийн асуудалд АВТОДЭР хариуцлага хүлээхгүй.

1. Сэтгэл ханамжийн баталгаа 48 цаг

АВТОДЭР суурилуулснаас хойш 48 цагийн дотор хэрэглэгч өөрийн хүсэлтээр буцаалт хийх боломжтой. 

Үүнд дараах нөхцөлүүд хамаарна:

  • Явдал хатуу санагдах
  • Хэт зөөлөн санагдах
  • Тохиромжгүй санагдах
  • Дуу чимээ мэдрэгдэх
  • Өндөр нэмэгдсэн байдал таалагдахгүй байх
  • Бүтээгдэхүүн таалагдахгүй байх
  • Бусад аливаа сэтгэл ханамжгүй байдал

Буцаалт хийх шаардлага:

  • Буцаалтыг зөвхөн АВТОДЭР гараж дээр биечлэн ирж хийлгэнэ.
  • Бүтээгдэхүүнийг шалгаж, хүлээн авсны дараа буцаалт баталгаажна.
  • Буцаалт хийх дүнгээс суурилуулалтын ажлын хөлс 50,000₮ суутгана.
  • Буцаалтын төлбөрийг буцаалт баталгаажсанаас хойш ажлын 7 хоногийн дотор хэрэглэгчийн банкны дансанд шилжүүлнэ.

48 цаг өнгөрсний дараа ямар ч шалтгаанаар буцаалт хийхгүй.

2. Урамшуулал, бэлэгтэй худалдааны буцаалт

  • Урамшуулал, бэлэгтэй худалдааны буцаалт энэхүү журмын 1-д заасны дагуу 48 цагийн сэтгэл ханамжийн баталгаат хугацаанд үйлчилнэ. 
  • Бэлэгтэй урамшууллаар худалдан авсан тохиолдолд бэлгийг хэрэглэгч өөртөө үлдээнэ.
  • Бэлгийн үнийг буцаалтын дүнгээс 100% суутгаж тооцно.
  • Буцаалтын төлбөрийг буцаалт баталгаажсанаас хойш ажлын 7 хоногийн дотор хэрэглэгчийн банкны дансанд шилжүүлнэ.

3. Үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа

АВТОДЭР бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн баталгаа нь суурилуулалт хийсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд үйлчилнэ.

Дараах тохиолдлуудыг үйлдвэрийн дефект гэж үзэн баталгаат хугацаанд 1 удаа үнэ төлбөргүй сольж өгнө. Ингэхдээ БАТАЛГААНЫ ХУУДАС-ыг үндэслэн үйлчилгээ үзүүлнэ.

  • Тасрах
  • Урагдах
  • Хэвийн хэрэглээний үед хэлбэрээ алдах
  • Материалын үйлдвэрийн гэмтэл
  • Бүтээгдэхүүнээс шалтгаалсан чахрах дуу гарах

Чахрах дууны хувьд тухайн дуу нь автомашины пүрш, амортизатор болон бусад явах эд ангиас бус, зөвхөн АВТОДЭР суурилуулсан үед л дуугарч байгаа нь АВТОДЭР гаражийн шалгалтаар тогтоогдсон тохиолдолд сольж өгнө.

Баталгааны үйлчилгээний нөхцөл:

  • Хэрэглэгч АВТОДЭР гараж дээр биечлэн ирж шалгуулна.
  • АВТОДЭР бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн шалгаж хүлээн авна.
  • Баталгааны хуудас дээрх машины улсын дугаар болон хэрэглэгчийн утасны дугаар таарч байх ёстой.

4. Үйлдвэрлэгчийн баталгаанд хамаарахгүй нөхцөл

Дараах нөхцлүүд баталгаанд хамаарахгүй.

Гаднын нөлөөлөл ба осол

  • Авто осол, замын хүчтэй цохилт, хэт ачаалал
  • Механик гэмтэл: зүсэгдсэн, цоорсон, хүчтэй дарагдсан гэх мэт

Буруу суурилуулалт ба зориулалтын бус хэрэглээ

  • Хэрэглэгч өөрөө буруу суурилуулсан
  • Салгаж буцаан суурилуулахдаа буруу хийсэн
  • Гуравдагч этгээдээр салгуулсан, засварлуулсан, өөрчлүүлсэн
  • Зориулалтын бус бэхэлгээ хийсэн

Машины өөрчлөлтөөс үүдсэн үл тохирол

  • Анх суурилуулсан машинаас өөр машинд шилжүүлэн суурилуулсан
  • Стандарт бус амортизатор, пүрш сольсноос размер зөрсөн
  • Анх байгаагүй тоноглол нэмснээс размер зөрсөн
  • Өндөрлөгч, нэмэлт тоноглол суурилуулснаас размер зөрсөн
  • Суурилуулсны дараа түдгэлзүүлэлтийн системд өөрчлөлт хийсэн

Бусад

  • Баталгааны хуудас байхгүй
  • Хэрэглэгчийн субьектив мэдрэмж, хүлээлт хангагдаагүй гэх шалтгаан
  • Дээр дурдсан үйлдвэрлэгчийн баталгаанд хамаарахгүй бусад аливаа шалтгаан

Shopping cart

0
image/svg+xml

No products in the cart.

Continue Shopping