TTC АВТОДЭР - ӨНДӨРЛӨГЧ, ТОГТВОРЖУУЛАГЧ ДЭР

Түгээмэл асуулт, хариулт

Манай бүтээгдэхүүнийг дэлхий дээр зөвхөн Өмнөд Солонгосын Бусан хотод л үйлдвэрлэдэг. Гадуур Хятад дахь үйлдвэрээс нь ижил технологиор хийсэн гэх бүтээгдэхүүн зарагддаг нь огт худал бөгөөд эдгээр нь дуураймал, хуурамч бараа юм. Тиймээс “буух эзэнтэй, буцах хаягтай” үйлдвэрлэгчийн албан ёсны зөвшөөрөлтэй манай сайтаас худалдан авахыг зөвлөж байна.

Тиймээ таны зөв. Юуны өмнө Автодэрийг хэрэглэх эсэх нь таны сонголт. Бид бага зардлаар илүү тав тухтай байх шийдлийг танд санал болгож буйг хүлээн авна уу.

1. Автодэр – Тав тух, аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ. Автодэр нь машины огцом эргэлтийн үеийн хазайлт, бартаат замын донсолгоог багасгаж зөөллөх, улмаар хол замд ядаргааг багасгах зориулалттай.
2. Автодэр – Эдийн засгийн хэмнэлт. Автодэрийг суурилуулснаар явах (тулгуур) эд ангийн эвдрэл, элэгдлийг бууруулж, засвар үйлчилгээний зардлыг хэмнэх болно.

Хятадад хийсэн ижил төстэй аналогууд элбэг болсон нь зах зээл дээр энэхүү бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдсэнийг илтгэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл хүмүүс бартаа, донсолгоотой замаар ядралгүй, илүү тав тухтай зорчих, аюулгүй байдлаа хамгаалах хүсэл сонирхолтой болсныг харуулж байна. Гэтэл хуурамч, чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэвэл тав тухтай явах байтугай, эсрэгээрээ машинаа ч эвдэж мэднэ.

Хятадын хуванцар хувилбар нь оригинал Автодэрээс хатуу бол Тайванд (японд хийсэн гэж сурталчилдаг) хийсэн нь хэт зөөлөн бөгөөд машины савлагааг тогтворжуулах тал дээр мэдэгдэхүйц нөлөө байдаггүй. Эдгээрийн аль нь ч Монголын эрс тэрс уур амьсгал, хүйтэн өвлийг хэдэн жил тэсвэрлэж чадахгүй.

Харин Автодэрийг хийдэг материал төгс байдаг шалтгаан нь 20 гаруй жилийн уйгагүй судалгаа, туршилтын үр дүнд гаргаж авсантай холбоотой. Эцэст нь хэлэхэд өөр ямар ч үйлдвэрлэгч оригинал Автодэртэй адилхан материалыг “ижил бөгөөд хямд” замаар гарган авч, удаан хугацаагаар хэрэглэх баталгаа гаргаж өгч чадах уу гэвэл? ҮГҮЙ.

20-иод жилийн өмнөөс зах зээл дээр гарч эхэлсэн төстэй бүтээгдэхүүнүүдийг өнөөгийн Автодэртэй харьцуулах нь утгагүй асуудал. Хятад болон Орост үйлдвэрлэдэг баферууд хүйтэнд хөлдөж, халуунд хатаж, хагарч язардаг резинэн бүтээгдэхүүн байсан. Тэдгээрийг ихэнхдээ машиныг шууд өндөрлөх зорилгоор л тавьдаг. Тухай үед хэн ч машины ая тухын талаар бодож байсангүй.

Харин БНСУ-д үйлдвэрлэсэн манай шинэ төрлийн бүтээгдэхүүн нь судалгаа, туршилтаар баталгаажсан бөгөөд пүршний хэт шахалтыг зохицуулахын зэрэгцээ түүний үндсэн ажиллагаанд саад болдоггүй. Автодэрийн патентлагдсан загвар, хийсэн материал (уретан) нь явах ангийн эвдрэх эрсдэлийг тэг хүртэл бууруулдаг. Автодэрийг суулгах нь ямар ч аюулгүй болохыг мэргэжлийн экспертүүд баталсан бөгөөд бүтээгдэхүүний танилцуулга хэсгээс дэлгэрэнгүй уншиж танилцаарай.

Автодэрийг уретан материалаар хийдэг. Уретан нь шахагдаж, ачаал авсныхаа дараа анхны хэлбэртээ буцаж орох чадвартай, хэлбэрээ алддаггүй уян хатан, авто сэлбэгийн үйлдвэрлэлд нэвтэрсэн шинэлэг материал юм. Уретаны физик шинж чанар нь түүний орц, найрлага болон нэмэлт хольцоос хамаарна.

Автодэрийг үйлдвэрлэгч TTC компани нь Солонгос улсад автомашины үйлдвэрлэлд уретан ашиглах патент эзэмшдэг бөгөөд уретаны найрлагыг хамгийн төгс шинж чанарт хүргэхээр олон жилийн турш судалгаа, хөгжүүлэлт хийж ирсэн. Үр дүнд нь бий болсон Автодэр нь цаг агаар, замын ямар ч хүнд нөхцөлд хэлбэр, шинжээ алдахгүйгээгээр олон жилийн турш үүргээ гүйцэтгэх боломжтой болсон. Тухайлбал манайх шиг замын гулгааг арилгахад өргөн ашигладаг давс зэрэгт нэн тэсвэртэй.

Үнэндээ автомашин үйлдвэрлэлийн эко систем нь дан ганц үйлдвэрлэгчээс гадна үйлдвэрлэлийн дараах засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахад анхаардаг. Жишээ нь машины амортизаторыг 10 жил биш 5 жил тутамд солих сэлбэг үйлдэрвэрлэгчид ашигтай. Хэдий тийм ч БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч KG MOBILITY (хуучнаар SsangYong) нь Автодэрийн чанар, ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, компанийнхаа оригинал (OEM) сэлбэгт тооцож сэлбэгийн каталогтоо 09AP034990 дугаараар бүртгэсэн билээ.

Асуудлынхаа шийдлийг та олжээ. Энэ тал дээр Автодэр жинхэнэ хэрэг болно. Автодэрийг суурилуулах болон салгаж авахад маш хялбар. Өвлийн бэлтгэлээ базаах үедээ та хэн нэгний туслалцаагүй, дугуй сольдог шигээ данхраатаар машинаа өргөөд Автодэрээр өндөрлөчихнө, харин хавар буцааж тайлаад дараагийн өвөл болтол хадгалахад болно. Харин ижил төстэй бусад бүтээгдэхүүний хувьд ингэж хялбар суурилуулж, авах боломжгүйг санаарай.

Автодэр нь пүрштэй бүх машинд суурилуулна. Хэмжээний хувьд K, S, A, B, C, D, E, F гэсэн 8 размертай бөгөөд эдгээр нь дэлхий дээр байгаа пүрштэй ихэнх машинд таарна. Дээр нь TTС компани шинэ төрлийн прогрессив пүршинд зориулан A1 ба S1 гэсэн размер бүхий Автодэрийг нэмэлтээр гаргасан.

Тийм. Автодэрийн үндсэн үүрэг нь тав тухыг нэмэгдүүлэх, амортизатор, пүрш болон бусад явах эд ангийн эдэлгээг уртасгах, эвдрэлээс хамгаалах, түүнчлэн тухайн машины загвар, пүршний элэгдэл зэргээс хамаарч машины өндөрлөгөөг (клиренс буюу газраас машин хүртэлх зайг) 1-2.5 см-ээр нэмэгдүүлдэг. Хэрэв үйлдвэрлэгчийн зааварт тохирч байвал нэг пүрш дээр хоёр Автодэр зэрэг суурилуулах боломжтой (бүтээгдэхүүний танилцуулга хэсгээс тодруулж харна уу).

1. Автодэр нь машин өндөрлөхөөс гадна тав тухтай зөөлөн явдал, аюулгүй байдлыг хангадаг.
2. Автодэр нь суурилуулж, авахад илүү хялбар бөгөөд хурдан.
3. Автодэр нь явах эд ангийн горимыг өөрчилдөггүй, сөрөг нөлөөгүй.
4. Автодэр нь хямд бөгөөд амортизаторын ашиглалтын хугацааг хоёр дахин уртасгадаг. (Нэмэлт мэдээллийг бүтээгдэхүүний танилцуулга хэсгээс тодруулж харна уу).

Тийм. Автодэр үйлдвэрлэгч TTC компани нь бүх бүтээгдэхүүндээ 1 жилийн баталгаа өгдөг. Харин үйлдвэрлэгчийн зүгээс бүтээгдэхүүний ашиглалтын хугацааг 5-7 жил гэж тодорхойлсон. Гэвч дэлхий олон улс орны хэрэглэгчийн практикаас харахад энэ нь хамгийн бага хугацаа бөгөөд эдэлгээ, хэрэглээнээс хамаарч Автодэрийг илүү урт хугацаанд ашиглах боломжтой. Ашиглалтын явцад өнгө өөрчлөгдөх (шарлах зэрэг) нь Автодэрийн шинж чанарт сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг санах хэрэгтэй.

Таны сагс

0
image/svg+xml

No products in the cart.

Бараа үзэх