албадан асаагч зөөврийн асаагч машин асаагч gooloo a3 дугуй хийлэгч

Gooloo A3 жамп стартер, дугуй хийлэгчтэй - Supersafe Jump Starter with Air Compressor

Original price was: 350,000₮.Current price is: 290,000₮.

Gooloo A3 жамп стартер, дугуй хийлэгчтэй – Supersafe Jump Starter with Air Compressor

Original price was: 350,000₮.Current price is: 290,000₮.

GOOLOO A3 — Дугуй хийлэгчтэй зөөврийн жамп стартер (албадан асаагч)

⚡Жамп стартер + дугуй хийлэгч хамтдаа

3000A оргил гүйдэлтэй GOOLOO A3 нь аккумуляторын цэнэг суусан үед автомашинаа асаахад цаг агаарын ямар ч нөхцөлд танд тусална. 12V системтэй, 9.0 литр хүртэлх бензин, 6.5 литр хүртэлх дизель хөдөлгүүрт зориулсан. BOOST горим нь маш бага цэнэгтэй үед ч аккумуляторыг амилуулна.

150 PSI дугуй хийлэгч нь дугуйн даралтыг 30-аас 36 PSI хүртэл ойролцоогоор 1 минутад нэмнэ. Жишээ нь: Приус машины 195/65R15 хэмжээтэй дугуйны хий бага зэрэг суларсан үед 2-3 мин, бүрэн хийгүй үед 5-7 минутанд хийлэх чадалтай.

📊 Ухаалаг хийлэгч, 5 горимтой

Урьдчилан програмчилсан 5 горим, 5 төрлийн хошуутай. Агаарын урсгал 35 л/мин. Хүссэн даралтаа тохируулахад хүрмэгцээ автоматаар зогсоно. Нарны хурц гэрэлд ч төвөггүй уншигдах дэлгэцтэй.

🛡️ SUPERSAFE хамгаалалт

10 шатлалт SUPERSAFE хамгаалалттай тул аюулгүй байдалд санаа зовох хэрэггүй. Ашиглахад хялбар. Үйлдвэрлэгчийн мэдээллээр 1000-аас дээш цэнэглэлтийн мөчлөг даах зориулалттай бөгөөд олон жил ашиглахад тохиромжтой.

📦 7-in-1 буюу Нэг төхөөрөмж — 7 хэрэглээ

Жамп стартер, дугуй хийлэгч, даралт хэмжигч, утас цэнэглэх повербанк, LED гэрэлтүүлгээр ашиглана. Мөн унадаг дугуй, мотоцикль, аяны хэрэгсэл болон бөмбөг хийлнэ. Авсаархан, маш бага зай эзэлнэ.

🔋 Нэг бүтэн цэнэгээр

Нэг цэнэглэлтээр 135 бөмбөг, 50 унадаг дугуй болон 35 мотоциклийн дугуй эсвэл 8 автомашины дугуй хийлэх боломжтой. Нэг дүүрэн цэнэгээр 45 минутын турш ажиллана.

*Хийлэх хугацаа, тоо нь дугуйн хэмжээ, эхний даралт, орчны температур болон төхөөрөмжийн цэнэгээс хамаарна.

🛡️ Замд итгэл даах найдвартай туслагч

Хот, хөдөөгийн замд албан ажил болон аялал зугаалгаар яваа хэн бүхний өдөр тутмын хэрэгцээнд зориулагдсан. Хойд Америкийн хүйтэн сэрүүн бүсэд тусгайлан зориулж үйлдвэрлэсэн тул -20°C-аас +60°C хэмд хэвийн ажиллана. JUMPCORE, TOOLCORE 7-in-1, SUPERSAFE технологитой.

GOOLOO – ALWAYS GOOD TO GO

Description

GOOLOO A3 — Дугуй хийлэгчтэй зөөврийн жамп стартер (албадан асаагч)

Бусад бараа

албадан асаагч зөөврийн асаагч машин асаагч gooloo a3 дугуй хийлэгч

Gooloo A3 жамп стартер, дугуй хийлэгчтэй - Supersafe Jump Starter with Air Compressor

Original price was: 350,000₮.Current price is: 290,000₮.

Shopping cart

0
image/svg+xml

No products in the cart.

Continue Shopping

ХЯМДРАЛ, УРАМШУУЛАЛ

Бид танд хямдрал, урамшууллын мэдээллийг хамгийн түрүүнд хүргэх болно.

Та мэдээлэл авахын тулд имэйл хаягаа бүртгүүлнэ үү. Баярлалаа.