TTC Автобаферыг хэрхэн зөв суурилуулах вэ?

Зөвхөн K, S, A, B буюу энэ 4 төрлийн Афтобафер дэрийг зориулалтын бэхлэгчээр пүрштэй зааврын дагуу холбож уяна. Харин C, D, E, F төрлийн Автобафер дэрийг пүрштэй бэхлэж холбох шаардлагагүй. Автобаферыг суурилуулахдаа нугалж, хэт шахаж болохгүйг анхаарна уу.

Автобаферыг суурилуулахдаа анхаарах зүйлс

  • Машинаа тэгшхэн газар байрлуулах,
  • Бусад машины хөдөлгөөнд саад болохооргүй, аюулгүй газар сонгох,
  • Аюулгүй байдлын үүднээс хөдөлгүүрээ бүрэн унтраасан байх,
  • Машины араа P буюу зогсоолын горимд орсон байх,
  • Гар тормосоо татаж идэвхжүүлсэн байх,
  • Машинаа өргөхөөс өмнө домкрат буюу өргөгч хэвийн ажиллаж буй эсэхийг тус тус нягталж шалгаарай. 

1

1. БЭЛТГЭЛЭЭ ХАНГАХ

Өөрийн машиндаа таарах зөв размерын Автобафер дэр, домкрат буюу машин өргөгч, савантай ус эсвэл WD (цэвэрлэгч шингэн), хуванцар хомут (шаардлагатай бол) бэлдсэн байна.

2. МАШИНАА ӨРГӨХ

Урд талын дугуйг газраас хөндийрөх хүртэл тээврийн хэрэгслийг домкратаар өргөнө.

2

3. ПҮРШИЙГ ҮНЭЛЭХ

Пүршний байдлыг шалгаж үнэлэх. Пүрш хагарч хугарсан эсэх, механик гэмтлийн улмаас сөрдийж хурц ирмэг үүссэн эсэх, зориулалтын бус өөр нэмэлт хийц байгаа эсэхийг сайтар нягтална уу.

3

4. ПҮРШИЙГ ЦЭВЭРЛЭХ

Суурилуулахад хялбар болгохын тулд эхлээд арчиж цэвэрлээд, дараа нь пүрш рүү савантай ус эсвэл WD шүршигч бага зэрэг цацаж чийглэнэ.

4

5. СУУРИЛУУЛАХ

Пүршний 2 үеийн завсраар Автобаферыг шургуулж, жигд шахаж эргүүлэх маягаар суурилуулна. Суурилуулахад Автобаферын 2 үзүүр давхцаж байвал дэрний захын эхний нүхний дундуур зүсэж тайрна. Өндөг хэлбэрийн нүхийг дайруулан зүсэж болохгүй.

5

6. ШАЛГАХ

Автобафер дэрийн дээд, доод ховилд пүрш гүйцэт сайн суусан эсэхийг сайтар нягтлаарай. Хэрэв шаардлагатай бол доор үзүүлсэн зааврын дагуу хуванцар хомутаар пүрштэй холбож уяна. Гэхдээ хэт чангалахгүй, сулавтар холбохыг анхаарна уу.

6

Автодэрийг пүрштэй хэрхэн холбож уях вэ?

Зөвхөн K, S, A, B буюу энэ 4 төрлийн Афтобаферыг зориулалтын бэхлэгчээр пүрштэй зааврын дагуу холбож уяна. Гэхдээ хэт чангалахгүй, сулавтар холбохыг анхаарна уу. Ингэж уях нь зөвхөн тээврийн хэрэгслийг өргөх үед пүрш тэлэх бөгөөд энэ үед Автобафер зөөлөвч дэр мултрахаас сэргийлэх зорилготой. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд оролцох ямар ч тохиолдолд зөөлөвч дэр пүршнээс мултрахгүй.

1. ДЭЭД ХЭСГИЙГ УЯХ

Зурагт үзүүлсний дагуу Автобафер дэрний зүүн талын захаас хоёр дахь нүхэнд хуванцар хомут шургуулж дээд талын пүрштэй холбож уяна.

2. ДООД ХЭСГИЙГ УЯХ

Автобафер дэрийн дээд, доод ховилд пүрш гүйцэт сайн суусан эсэхийг сайтар нягтлаарай. Хэрэв шаардлагатай бол доор үзүүлсэн зааврын дагуу хуванцар хомутаар пүрштэй холбож уяна.

3. УРТАДСАН ХЭСГИЙГ ТАЙРАХ

Автодэрийн 2 үзүүр давхцаж байвал захын 1 болон 2 дах нүхний дундуур зүснэ. Өөрөөр хэлбэл бүтэн 1 нүх хасаж тайрна. Өндөг хэлбэрийн нүхийг дайруулан зүсэж болохгүй!

  • ХОМУТААР ХОЛБОЖ УЯХДАА ХЭТ ЧАНГАЛЖ БОЛОХГҮЙ

    Автодэрийг пүрштэй холбож уях нь зөвхөн тээврийн хэрэгслийг өргөх үед пүрш тэлж, Автодэр мултрахаас сэргийлэх зорилготой. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд оролцох ямар ч тохиолдолд зөөлөвч дэр пүршнээс мултрахгүй. Хэт чангалж уях нь дэрний бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, гэмтэл учруулах эрсдэлтэй!

Автодэрийг суурилуулахад анхаарах зүйлс

  • ЗӨВ СУУРИЛУУЛСАН ЭСЭХЭЭ НЯГТЛАХ

    Автодэрийн дээд, доод ховилд пүрш гүйцэт суусан эсэхийг шалгана уу. Хэрэв ховилоос мултарч гарсан бол дахин гүйцэт суурилуулна.

  • АВТОБАФЕРЫГ ПҮРШ ДЭЭР ЗӨВ ТААРУУЛАХ

    Автодэрийг байрлалын хувьд пүршний дунд хэсэгт суурилуулахыг зөвлөж байна. Пүршний дээд эсвэл доод хэсэгт шахаж суулгаж болохгүй.

  • ЗӨВ РАЗМЕР СОНГОСОН ЭСЭХЭЭ ШАЛГАХ

    Хэрэв та буруу хэмжээтэй Автодэр суурилуулсан бол ашиглалтын хугацаа богиносно. Худалдаж авахаасаа өмнө хэмжээ авах заавартай танилцана уу.

Видео заавар үзэх

Таны сагс

0
image/svg+xml

No products in the cart.

Бараа үзэх